card

Компанийн тухай

Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал

Мэндчилгээ


     Ажил амжилтын жигүүр дэлгэн нисэгч эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Мэдээллийн хил хязгааргүй орон зайн эзэд, үүнийхээ хэмжээгээр боломж нөөцийн өргөн уудам ертөнцөөр аялагч, оюунлаг бүтээгч хүн таныг манай хамт олны эгэл даруухан түүх, ирээдүйг бүтээлцэх зорилго тэмүүллийн хуудаснаа саатан морилохыг урья.

     Манай компани нь 2005 онд байгуулагдаж, автомашины эд ангийг өндөр нарийвчлалтай зорж боловсруулан экспортолсоор ирлээ. Өнөөдрийн байдлаар 55 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  Бид үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, чанарын тогтолцоогоо сайжруулахын тулд MNS ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ чанартай бүтээгдэхүүнийг, хямд үнээр, хугацаанд нь нийлүүлэхийг зорин ажилладаг.

     Өнөөдөр та бидний ярьж бичээд байгаа инновацийн бүтээгдэхүүн, дэлхийд гайхуулсан “Монгол брэнд”-ийг бий болгохын тулд үйлдвэрлэлд “үйлдвэрлэлийн аутсорсинг” хийх хэрэгтэй. Ингэж чадвал бусдын алдааг алгасаж, ололтыг сурч хэрэгжүүлэх замаар угтаж хөгжих боломж бий. Энэ боломжийг ашиглан авто машины үйлдвэрлэлд аутсорсинг хийхээр зориглосон бидний үйл хэрэг, амжилт ололт алгуурхан хэдий ч тогтвортой урагшилж байна. 

     Япон улсын Сайтама мужийн Ёрий хотод байрладаг Шибасаки компанийн шууд дэмжлэгтэйгээр дэлхийн авто машины үйлдвэрлэлд өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж буй Моншибасаки ХХК нь чанартай бүтээгдэхүүн, чадварлаг ёс суртахуунтай ажилчдаараа бахархдаг. Хийж бүтээж сурах тэр дундаа Япон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах том сорилтыг бид хамт олныхоо сэтгэл, зүтгэлийн хүчээр даван туулж явна.  

     Манай хамт олон эвийг эрхэмлэж, эрдмийг дээдэлж хөгжлийг түүчээлэх эрхэм зорилготой. Бид цаашид ч хамтдаа хичээн зүтгэж, Монгол орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно.

     Эрхэм танд амьдралын тэгш дүүрэн аз жаргал, сэтгэл итгэлийн татаршгүй ундарга, хийж бүтээх оргилуун их хүсэл зорилго, эрүүл бие, саруул ухаан, эрч хүчийг билэгдэн ерөөе.

                                                                                                         Хаана “чин сэтгэл”-ийн хөлс урсана, тэнд үнэ цэн, амжилт, аз  жаргал соёолно.

                                                                                                         Д. Долгормаа

                                                                                                         Моншибасаки ХХК-ийн захирал                         

                               Суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр болон хурдны хайрцагт угсрагддаг эд ангийг үйлдвэрлэдэг. Нийт 40 гаруй ажилтантайгаар 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг.

       ISO 9001:2015 стандартыг 2013 оноос хэрэгжүүлсэн.